sain гэж бичихэд
сайн гэж гарна.

Монгол Keyboard бол iOS-д зориулсан гар: латинаар бичээд зай дарахад үг тань кирилл болж хувирна — бүгд төхөөрөмж дээрээ. АБВ горимоор кирилл үсгээр шууд бичиж болно; сонголтоор асаах ✨ AI засварыг (1.2.0-оос) эс тооцвол гар интернэт ашиглахгүй.

An iOS keyboard for Mongolian: type Latin and each word turns Cyrillic at the space — all on-device. An АБВ mode types Cyrillic directly, and the keyboard stays offline unless you turn on the optional ✨ AI fix (from version 1.2.0).

sain baina uu → Сайн байна уу

Зай дарахад үг бүтнээрээ хөрвөнө: sain→сайн (эгшгийн дараах i→й), sh→ш, ts→ц, ухаалаг эгшиг unoodor→өнөөдөр — бүгд төхөөрөмж дээр, сүлжээгүйгээр.

Суулгах / Install

Гурван алхамд бэлэн

  1. Гараа нэм Settings → General → Keyboard → Keyboards → Add New Keyboard… → Монгол Keyboard Add the keyboard in iOS Settings.
  2. 🌐 товчоор сонгоод бич Аль ч апп дотор 🌐 товчоор Монгол Keyboard-г сонгоод sain baina uu гэж бичээд үзээрэй. Switch with the 🌐 key and start typing.
  3. (Заавал биш) “Allow Full Access” Хоёр зүйлд л хэрэгтэй: гарын цээжилсэн үгсийг апп дотроо харж, засаж, арилгах; мөн та өөрөө асаасан бол ✨ AI засварын (1.2.0-оос) холболт. Бичих, хөрвүүлэх, сонголтын мөр, үг цээжлэх нь үүнгүйгээр ч бүрэн ажиллана. Optional, for two things only: seeing and managing the keyboard's learned words in the app, and the ✨ AI fix's connection (from version 1.2.0) if you turn it on. Typing, conversion, the candidate bar and learning all work without it.

Нууцлал / Privacy

Анхдагчаар интернэтгүй — бүх зүйл таны төхөөрөмж дээр

Анхдагчаар юу ч илгээгддэггүйБичих, хөрвүүлэх, цээжлэх бүгд төхөөрөмж дээр. 1.1.0 ба 1.1.1 хувилбарууд интернэтэд огт холбогддоггүй. 1.2.0 хувилбараас та өөрөө асаах ✨ AI засвар нэмэгдэнэ: одоогийн өгүүлбэр зөвхөн AI засварын товчийг дарах үед л илгээгдэнэ, нэргүй бүртгэлийн дугаар нь мөн засвар асаалттай байхад аппыг нээх үед болон худалдан авалтыг тооцох, дахин оролдох үед (засвар унтраалттай байсан ч) илгээгдэнэ; өөр ямар ч бичвэр илгээгдэхгүй — нууцлалын бодлого.
Гурван горим нэг товчиндA→А — латинаар бичээд кирилл болгох, АБВ — кирилл үсгээр шууд, ABC — латинаар.
Бүртгүүлэх шаардлагагүйБүртгүүлэх, нэвтрэх шаардлагагүй. Гар бүрэн үнэгүй; ✨ AI засвар (1.2.0-оос) өдөр бүр үнэгүй хэмжээтэй, нэмэлт багцыг сонголтоор худалдан авч болно. Сонгосон үгс зөвхөн таны төхөөрөмж дээр хадгалагдаж, аппаас арилгаж болно.